Навальныйгийн талаар мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчийг хэт даврагч хэмээн үзэж, баривчилжээ

Навальныйгийн талаар мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчийг хэт даврагч хэмээн үзэж, баривчилжээ

Москвагийн шүүх Оросын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный болон бусад тэрс үзэлтнүүдийн шүүх хурлыг сурвалжилж байсан сэтгүүлч Антонина Фаворскаяг хэт даврагч үзэлтэй холбоотойгоор өнгөрсөн гуравдугаар сард баривчилжээ.

Өнгөрсөн баасан гарагт Москва хотын Басманный дүүргийн шүүх түүнийг тавдугаар сарын 28-ныг хүртэл цагдан хорих шийдвэр гаргаж, шүүх хурлыг хаалттай явуулжээ. Харин Фаворская болон түүний өмгөөлөгч дээрх шийдвэрийг эсэргүүцэж, шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардсан байна. Учир нь хүмүүс яг юу болоод байгааг, намайг юу гэж буруутгаж байгааг мэдэх хэрэгтэй гэж Фаворскаяг үзэж байгаа аж.

Түүнийг Оросын эрх баригчид хэт даврагч гэж үзсэн Навальныйгийн авлигатай тэмцэх сангаас материал цуглуулж, видео бичлэг, нийтлэл бэлтгэж, засварласан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүнийг хэт даврагч бүлэглэлтэй холбоотой хэмээн буруутгаж, зургаан жил хүртэл хорих ялаар шийтгэж магадгүй байна.

Эх сурвалж: The Guardian