Улаанбаатарт 18 градус дулаан байна

Улаанбаатарт 18 градус дулаан байна

Өнөөдөр Ховдын төв, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдиол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4...+9 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна. Улаанбаатарт үлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.