БНСУ-ын дуучин Пак Бо Рам 30 насандаа таалал төгсжээ

БНСУ-ын дуучин Пак Бо Рам 30 насандаа таалал төгсжээ

БНСУ-ын дуучин Пак Бо Рам дөрөвдүгээр сарын 11-нд 30 насандаа таалал төгсжээ.

Түүнийг “reply 1988” болон "Two world" зэрэг киноны дууг дуулснаар нь үзэгчид сайн мэднэ. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн газраас шалгаж байна хэмээн агентлагаас нь мэдээлжээ. Пак Бо Рам нь 2010 онд БНСУ-ын хөгжмийн Mnet сувгийн “Superstar K2" шоунд оролцож байсан бөгөөд үүнээс дөрвөн жилийн дараа "Beautiful" дуугаа гаргаж албан ёсоор дебют хийсэн юм.