Булган сумын зарим газрын хөрс их хэмжээний пестицидээр бохирджээ

Булган сумын зарим газрын хөрс их хэмжээний пестицидээр бохирджээ

Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт байрлах аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн барилгын газар болон ойр орчмын газрын хөрс их хэмжээгээр пестицидээр бохирдож, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдөх нөхцөл бүрджээ.

Тус зөрчлийг арилгуулахаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/23 дугаартай Комиссын гишүүний Зөвлөмжийг Булган аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар ХЭҮК-оос мэдээллээ.