ОХУ дайнд ялагдах магадлалтай гэж хятадын шинжээч Фэн Юйжүнь мэдэгджээ

ОХУ дайнд ялагдах магадлалтай гэж хятадын шинжээч Фэн Юйжүнь мэдэгджээ

Орос, Украйны дайн эхлээд гурван жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Украины ерөнхийлөгч Зеленский дайнд 60 мянган хүн нас бараад байгаа талаар мэдэгдсэн. Харин Оросын хохирогчдын тоо олон янз, баталгаагүй байгаа бөгөөд нэрээ нууцалсан "АНУ-ын албан тушаалтнууд"-аас 120,000 гэсэн тоо гарч байгаа бол, Оросын хараат бус хэвлэл мэдээллийн "MediaZona" олон нийтэд нээлттэй мэдээллээр дор хаяж 45,000 хүн нас барсныг баталгаажуулаад байгаа юм.

Тэгвэл ОХУ энэ дайнд ялагдах магадлалтай гэх дүгнэлтийг ОХУ-ын асуудлаар мэргэшсэн Хятадын шинжээч Фэн Юйжүнь мэдэгджээ. Тэрээр “Цаг хугацаа өнгөрөхөд Москва Украйны бүх нутаг дэвсгэрээс цэргээ татахаас өөр аргагүй болно. Орос Украйнд ялагдал хүлээх нь дамжиггүй гэж “The Economist” сэтгүүлд нийтэлсэн нийтлэлдээ дурджээ. Фэн Юйжүнь бол Орос улсын талаар мэргэшсэн  тэргүүлэх эрдэмтдийн нэг, Шанхай хотын Фудан их сургуулийн профессор юм.

Эх сурвалж: Dialog.ua