Нийлмэл ихрүүд 62 насыг хүрч, саяхан АНУ-ын Пенсильванийн эмнэлэгт нас баржээ

Нийлмэл ихрүүд 62 насыг хүрч, саяхан АНУ-ын Пенсильванийн эмнэлэгт нас баржээ

Лаури, Жорж нар нь хамгийн урт насласан нийлмэл ихрүүд төдийгүй дэлхийн хамгийн анхны өөр, өөр хүйтэй нийлмэл ихрүүд гэдгээрээ тодорхойлогдож байв. Харин тэд саяхан 62 настайдаа Пенсильванийн эмнэлэгт нас барсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Нийлмэл ихрүүд 1961 оны есдүгээр сарын 18-нд АНУ-д төрсөн бөгөөд тархи болон цусны судаснуудын 30 орчим хувь нь нийлмэл байсан ба эмч нар тэднийг 30 нас хүртэл амьдрахгүй гэж байжээ. Харин тэд 62 насыг хүрсэн байна.  Сонирхуулахад, нийлмэл ихрүүдийн нэг Жорж алхаж чаддаггүй байсан тул тусгай тэргэнцэр ашигладаг байжээ. Жорж хөдөөний дуучин байсан бол түүний нийлмэл ихэр болох Лаури угаалгын газарт ажиллаж, ахынхаа тоглолтын хуваарийг зохиодог байжээ. Лаури хэд хэдэн романтик харилцаатай байсан бөгөөд тэрээр нэгэнтэй сүй тавьсан боловч тэрээр ослоор нас барж байжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр хулгана өдөр

24 минутын өмнө