"ОХУ-аас гаралтай хөнгөн цагаан, зэсийг импортлохыг хориглох" шийдвэрийг АНУ, Их Британи улсууд гаргажээ

"ОХУ-аас гаралтай хөнгөн цагаан, зэсийг импортлохыг хориглох" шийдвэрийг АНУ, Их Британи улсууд гаргажээ

АНУ, Их Британи улсууд ОХУ-аас металл импортлох хоригоо сунгахаар болжээ. Энэ талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас "Шинэ арга хэмжээ нь ОХУ-аас гаралтай хөнгөн цагаан, зэс, никель АНУ-д импортлохыг хориглосон" гэж мэдэгдсэн байна. 

Энэхүү хориг арга хэмжээний хүрээнд АНУ, Их Британийн эрх баригчдын өмнө нь авсан хориг арга хэмжээний дагуу дэлхийн биржүүд болон биржийн бус арилжаанд эдгээр металлын хэрэглээг хязгаарлаж байгаа ажээ. Энэ нь Лондонгийн металлын бирж, Чикагогийн бирж дээр ОХУ-д үйлдвэрлэсэн хөнгөн цагаан, зэс, никель шинээр авахыг хориглоно гэсэн үг юм. 

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен мэдэгдэлдээ, "Нэгдсэн Вант улс дахь түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж буй металлын шинэ хориг нь ОХУ-ын Украины эсрэг хийж буй хэрцгий дайнаа үргэлжлүүлэхийн тулд олж болох орлогын нэг хязгаарлалт болно" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC