Улаанбаатарт шороон шуурга шилжин орж ирэх төлөвтөй байгаа тул иргэдийг шороон шуурганы аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Улаанбаатарт шороон шуурга шилжин орж ирэх төлөвтөй байгаа тул иргэдийг шороон шуурганы аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 

Маргааш /2024.04.14/ нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваад халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байгаа. 

Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас, "Говийн болон төвийн аймгуудын нутгаар дөрөвдүгээр сарын 13-ны 13:30 цагийн байдлаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурч байна. Улаанбаатар хотод хоёр цаг орчмын дараа шороон шуурга шилжин орж ирэх төлөвтөй байна. Иймд иргэд та бүхнийг хүчтэй салхи болон шороон шуурганы аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэжээ мэдээлжээ.