ВИДЕО: Австралийн Сидней хотын худалдааны төв рүү хоёр этгээд халдлага үйлдэж, олон хүнийг шархдуулжээ

ВИДЕО: Австралийн Сидней хотын худалдааны төв рүү хоёр этгээд халдлага үйлдэж, олон хүнийг шархдуулжээ

Австралийн Сидней хотын худалдааны төвд өнөөдөр /2024.04.13/ халдлага болсоны улмаас урьдчилсан мэдээллээр зургаан хүн амиа алдаад байгаа талаар The Sydney Morning Herald мэдээлжээ. Тодруулбал, Сидней хотын худалдааны төвөөр үйлчлүүлж байсан жирийн иргэд рүү үл таних хоёр этгээд халдлага үйлдэж, хэд хэдэн хүн хутгалуулж, нэг хүн буудуулсан талаар мэдээлжээ. Урьдчилсан мэдээллээр халдлага үйлдсэн нэг этгээдийг цагдаа буудсан, хоёр дахь этгээдийг нь эрэн сурвалжилж байгаа аж.