"Улаанбаатарт болж буй шороон шуурга 20:00 цаг хүртэл үргэлжилж, 23:00 цагт нойтон цас орно" гэдгийг анхаарууллаа

"Улаанбаатарт болж буй шороон шуурга 20:00 цаг хүртэл үргэлжилж, 23:00 цагт нойтон цас орно" гэдгийг анхаарууллаа

Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 

Маргааш /2024.04.14/ нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваад халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байгаа.

Тэгвэл Улаанбаатар хот орчимд тохиолдож буй шороон шуурга 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Оройн 23:00 цагийн орчмоос нойтон цас орж цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээлж байна. Иймд хол ойрын замд шаардлагагүй тохиолдолд зорчилгүй, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.