Өгий нуурт бөгжлөгдсөн "Алаг хайргач" шувуу анх удаа Өмнөд Австралиас бүртгэгджээ

Өгий нуурт бөгжлөгдсөн "Алаг хайргач" шувуу анх удаа Өмнөд Австралиас бүртгэгджээ

Өгий нуурт бөгжлөгдсөн Алаг хайргач шувуу анх удаа Өмнөд Австралиас бүргэгдсэн талаар Өгийн намгархаг газрын төвөөс дөрөвдүгээр сарын 11-ний өдөр /2024.04.11/ мэдээлэв.

Ингэснээр тус сууринд бөгжлөгдсөн Алаг хайргач шувуу нь ойролцоогоор 10 мянган км хол зайд өвөлжсөн гэдэг нь тодорхой болжээ. Мөн тус шувуу удахгүй дахин нүүдэллэж Өгий нуураас хоёр мянга 500 км нисэж умардад буюу Арктик хүрч үржих аж.