Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх ч, долоо хоногийн сүүлээр бага зэрэг сэрүүснэ

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх ч, долоо хоногийн сүүлээр бага зэрэг сэрүүснэ

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Энэ сарын 17-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас, энэ сарын 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 20-нд нутгийн баруун хагаст секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.