ВИДЕО: Арабын Дубай хот үерт автсан тул бүх нислэгүүд цуцлагдаад байна

ВИДЕО: Арабын Дубай хот үерт автсан тул бүх нислэгүүд цуцлагдаад байна

Арабын нэгдсэн эмират улсын нийслэл Дубай хот аадар бороонд нэрвэгдэж барилга, хурдны зам, нисэх буудал нь үерт автаад байгаа аж. Иймд тус улсын эрх баригчид иргэдээ гэртээ байхыг уриалж, төрийн албан хаагчид боломжтой бол цахимаар ажиллахыг шаардаж байгаа аж. АНЭУ-д болж буй аадар борооны улмаас бүх сургуулиуд хаагдаж, нисэх онгоцны буудлуудын нислэгийн хуваарьт өөрчлөлт орж байгаа ажээ. Мөн Дубайн олон улсын нисэх онгоцны буудал цаг агаарын нөхцөл байдал сайжрах хүртэл нислэгээ зогсоож буйгаа мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Varlamov news