Өнөөдөр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +11...+13 градус дулаан. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр +2...+7, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +18...+23, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна