Олимпын эрх олгох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

Олимпын эрх олгох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

Чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн өнөөдөр /2024.04.19/ эхэлж байгаа талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн дөрөв, сонгомол бөхийн нэг жинд тамирчдаа сойж буйг бид өчигдөр мэдээлсэн. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн зургаа, маргааш эмэгтэйчүүдийн зургаа, нөгөөдөр сонгомол бөхийн зургаан жингийн барилдаан болсноор Парисыг зорих 36 тамирчны нэр тодрох аж. 

Бишкекээс эрхээ авч чадаагүй тамирчид ирэх сарын 9-12-нд Туркийн Истанбул хотод сүүлчийн боломжоо ашиглана. Истанбулын тэмцээнээс нэг жинд гурван эрх олгох юм. Олимпын эрхийн тэмцээний өмнө Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тамирчидтайгаа уулзаж, амжилт хүссэн байна. Тэмцээний хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 12:30 цагт, медалийн төлөөх барилдаан 19:30 цагт эхэлнэ. Тус барилдааныг Монголын чөлөөт бөхийн холбооны пэйж хуудсаар чөлөөт, жүдо бөхийн тайлбарлагч, спортын сэтгүүлч С.Шижирбатын тайлбартайгаар шууд дамжуулах ажээ. 




Өнөөдөр бар өдөр

51 минутын өмнө