Ирэх долоо хоногт нутгийн хойд хэсгээр сэрүүсэх бол, бусад нутгаар 8-13 градус дулаан байна

Ирэх долоо хоногт нутгийн хойд хэсгээр сэрүүсэх бол, бусад нутгаар 8-13 градус дулаан байна

Өнөөдөр Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 23-24-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, энэ сарын 25-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 22-23-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар, энэ сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +18...+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.