ВИДЕО: АНУ-аас үзүүлэх 61 тэрбум ам.долларын тусламж батлагдаж, "Украины ялалт ойртлоо" гэж мэдээлжээ

ВИДЕО: АНУ-аас үзүүлэх 61 тэрбум ам.долларын тусламж батлагдаж, "Украины ялалт ойртлоо" гэж мэдээлжээ

Оросын Украины газарт нутагт өдөөсөн дайн дуусахгүй, Украин ялахгүй байгаа шалтгаанд нь АНУ тэргүүтэй барууны орнуудаас Киевт үзүүлэх тусламж удааширч байгаатай холбоотой гэж тайлбарладаг. 

Тодруулбал, Украины Ерөнхий сайд Д.Шмигал АНУ-д хийсэн айлчлалынхаа дараагаар Киевт 61 тэрбум ам.доллар хуваарилах хуулийн төслийг Конгресс дахь Бүгд найрамдах нам, Ардчилсан намын аль аль нь дэмжиж байна гэж мэдэгджээ.

Тэгвэл "Украины ялалт ойртлоо" хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь АНУ-аас Украинд үзүүлэх 61 тэрбум ам.долларын тусламжийг тус улсын Конгрессын доод танхимын хоёр намын олонхи гишүүд санал нэгтэй баталсан талаар олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Мөн Оросын АНУ-д царцсан хөрөнгөөс 8 тэрбум ам.доллаыг Украинд шилжүүлэхээр болжээ. 

Эх сурвалж: BBC