Өнөөдөр /2024.04.21/ зарим нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж буй.
Тухайлбал, өнөөдөр Хэнтий аймгийн хойд хэсэг, Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуур гэдгийг анхааруулсан. Тэгвэл олон нийтийн сүлжээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зорчих хэсэгт цасан дарагдаж, халтиргаа гулгаа үүсээд байгаа талаар дүрс бичлэг гарсан байна. Иймд иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хол зам зорчихгүй байхыг анхааруулж байна.
ВИДЕО:
2024.04.21-ы өглөө цаг уурын онцгой нөхцөл байдлаас шалтгаалан ДАРХАН-Ы ЗАМ-н нөхцөл байдал ийм байна.
— Гонгорын Дамдинням (@Daimka07) April 21, 2024
Онцын шаардлагагүй бол замд гараад хэрэггүй. Гарах бол анхаарал болгоомжтой яваарай. #BeSafeDriveSmart pic.twitter.com/bZPPGOiEiJ