АНУ-ын Конгрессын танхимаас Тиктокийг хориглох хуулийн төслийг баталжээ

АНУ-ын Конгрессын танхимаас Тиктокийг хориглох хуулийн төслийг баталжээ

Өчигдөр буюу бямба гарагт АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид Израиль, Украинд үзүүлэх өргөн хүрээний тусламжийн багцын нэг хэсэг болгон ТикТокийг хориглох хуулийн төслийг баталлаа.

Тикток нь АНУ-д 170 сая хэрэглэгчтэй сошиал медиа компани бөгөөд Хятадын толгой компани болох "ByteDance" эзэмшдэг байсан юм. Харин Конгресийн танхимаас баталсан хуулийн төсөлд шинэ эзэмшигчийг хурдан олохгүй бол TikTok-ийг АНУ-ын програмын газраас хориглоно гэжээ. ТикТок хуулийн төслийг Украины цэргийн техник хэрэгсэл болон Израилийн пуужингийн довтолгооноос хамгаалах санхүүжилтэд хавсаргажээ.

Уг хуулийн төслийг ийнхүү хурдан баталж байгаа нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй байсан гэж мэдэгдсэн байна.

Улмаар бямба гарагт батлагдсан хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурвал ТикТокийг хориглож, шинэ эзэмшигчийг олоход 270 хоногийн хугацаа өгөх гэнэ. Харин ТикТок уг хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаа ба эрчимтэй лобби кампанит ажил явуулж эхэлжээ.

Тодруулбал, Тиктокоос мэдэгдсэнээр "Төлөөлөгчдийн танхим 170 сая америкчуудын үг хэлэх эрх чөлөөг уландаа гишгэж, 7 сая бизнесийг сүйрүүлж, хуулийн төслийг батлахын тулд хүмүүнлэгийн тусламжаар халхавчилж байгаа нь харамсалтай байна. Тикток нь АНУ-ын эдийн засагт жил бүр 24 тэрбум доллар оруулдаг" гэж X платформ дээр бичжээ. Мөн TikTok уг хууль тогтоомжийг хориглохын тулд шүүхэд нэхэмжлэл гаргаж магадгүй байна.

Эх сурвалж: CNN