ВИДЕО: Оросын стратегийн бөмбөгдөгч Ту-22М3 онгоцыг Украины тагнуул устгасан гэж мэдэгджээ

ВИДЕО: Оросын стратегийн бөмбөгдөгч Ту-22М3 онгоцыг Украины тагнуул устгасан гэж мэдэгджээ

Байлдааны даалгавраа дуусгаад эх орон руугаа буцаж явсан Оросын агаарын хүчний стратегийн бөмбөгдөгч Ту-22М3 онгоц Ставрополь мужид осолдсон хэрэг өчигдөр /2024.04.20/ гарсан байна. Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас, "багийн гурван гишүүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн, нэг нисгэгчийг хайж байна. Онгоцонд ямар ч сум байгаагүй" гэж мэдэгджээ. 

Харин Украины Агаарын цэргийн хүчний командлагч Олещук Оросын Ту-22М3 онгоцыг Ставрополь мужид сүйрэхэд Киев оролцсон гэж мэдэгдсэн байна.

Тодруулбал тэрээр, "Агаарын цэргийн хүчний зенитийн пуужингийн ангиуд Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газартай хамтран Оросын Х-22 далавчит пуужин тээгч алсын тусгалын стратегийн бөмбөгдөгч Ту-22М3 онгоцыг анх удаа устгасан" гэж мэдэгджээ. Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам ослын шалтгааныг техникийн саатлаас болсон гэж тайлбарлажээ. 

Эх сурвалж: Varlamov news

ВИДЕО: