Дональд Трампын шүүх хурлын үеэр танхимын гадна нэг иргэн өөрийгөө шатааж амиа егүүтгэжээ

Дональд Трампын шүүх хурлын үеэр танхимын гадна нэг иргэн өөрийгөө шатааж амиа егүүтгэжээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын шүүх хурал болж буй Манхэттэний шүүхийн гадаа нэгэн эрэгтэй өөрийгөө шатааж, амиа алдсан талаар BBC мэдээлжээ.

Өөрийгөө шатаасан иргэнийг 37 настай Максвелл Аззарелло гэж тодорхойлсон ба өөрийгөө галдан шатаахаас өмнө шүүхийн гадна хуйвалдааны онол бүхий лоозон барьж зогсдог байсан гэж гэрчүүд мэдэгджээ. Шүүх хуралд тангарагтны шүүгчдийг сонгож байх үед уг хэрэг гарсан ба "CBS" агентлагийн мэдээлснээр Аззареллогийн түлэгдэлт ноцтой байсан тул эмнэлэгт хүрэхээс өмнө нас барсан гэв. Хэрэг явдлын үеэр шүүх хурал үргэлжилж байсан ба шүүхийн аюулгүй байдлыг зөрчөөгүй гэж албаныхан мэдэгдэв.

Мөн амиа алдсан иргэн өмнө нь ямар ч гэмт хэрэгт холбогдож  байгаагүй  ба гэр бүлийнхэн нь түүнийг хаашаа явж байгаа талаар  мэдээгүй байжээ. Нью-Йоркийн цагдаагийн дарга Жеффри Мадри хэлэхдээ, "Аззарелло шатамхай шингэн бүхий уутыг өөр дээрээ асгахаас  өмнө цэцэрлэгт хүрээлэнд байхыг харсан гэрчүүд бий. Мөрдөн байцаагчид гэрчүүдээс ярилцлага авч байгаа ба өөрийгөө шатаахаас өмнө юу ч хэлээгүй гэж" мэдээлжээ. Галыг унтраах үеэр “NYPD”-ийн гурван ажилтан, шүүхийн нэг ажилтан хөнгөн бэртсэн байна.

Эх сурвалж: BBC