Өнгөрсөн ням гарагт нийт нутгаар шороон болон цасан шуурга шуурсан. Тус шуурганд Баянхонгор аймаг, Баянговь сумын хоёр өрхийн нэг байшингийн дээвэр, 1 гэр нурсан тухай мэдээллийг 04.21-ний өдрийн 09:40 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцан хохирлын хэмжээг тогтоон ажилласан байна.