Дээд шүүх Улсын арслан Э.Оюунболдын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ

Дээд шүүх Улсын арслан Э.Оюунболдын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ

Улсын арслан Э.Оюунболдоос допинг илэрсэн гэх үндэслэлээр түүний цолыг нь хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрийг 2019 онд гаргаж байв.

Тэгвэл Э.Оюунболд Арслан уг асуудлаар Улсын Дээд шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр өөрөөс нь сэргээшийн шинжилгээ авсан эрх мэдэлтнүүд нь "Монголын допингийн эсрэг байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авч төлөөлөх эрхгүй этгээдүүд шинжилгээ авах ажиллагааг зохион байгуулсан" буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар шүүхэд хандсан юм. Тэгвэл өнөөдөр түүний гомдлыг Дээд шүүх хэлэлцлээ.

Улмаар Улсын аварга цолоо хураалгасан Э.Оюунболдын арслан цолыг хэвээр үлдээж, заал танхим болон төрийн наадамд барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан нь  хэвээрээ байх шийдвэрийг гаргажээ.