Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастад өнөөдөр /2024.04.17/ 19 цагийн үед Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл осолд өртсөн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад "2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр гарсан авто ослын улмаас бэртэл гэмтэл авсан нийт зургаан иргэн (нэг том хүн, таван хүүхэд) Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авсан.
Тэгвэл осолд өртсөн хүмүүсийн биеийн байдлын талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа " Таван хүүхэд, нэг насанд хүрсэн хүн ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Хүүхдийн гэмтэл согогын тасагт нэг хүүхэд, Толгойн мэс заслын тасагд дөрвөн хүүхэд, Эрчимт эмчилгээний тасагт нэг насанд хүрсэн хүн нь хэвтэн эмчлүүлж байна. Эмийн болон мэс заслын эмчилгээнүүд хийгдэж байна. Ер нь 8-14 насны бүх хүүхдэд мэс заслын эмчилгээ шаардлагатай байгаа" гэсэн мэдээллийг өгчээ.