Украины Харьков мужийн телевизийн цамхаг өчигдөр /2024.04.22/ оросын пуужингийн цохилтод өртөж, дундуураа хугарч унасан байна. Энэ талаар Украины прокурорын газрын урьдчилсан мэдээлэлд "цамхаг оросын Х-59 пуужингаар оногдсон" гэжээ. Харин Харьков мужийн дарга Олег Синегубов хэлэхдээ, "агаарын цохилтын үеэр телевизийн ажилчид бүгд хоргодох байранд байсан бөгөөд хэн ч бэртэж гэмтээгүй" гэжээ. Одоогийн байдлаар Харьковт цамхаг бүхий байгууламж халдлагад өртөж, телевизийн дохио тасалдаад байгаа аж.
Эх сурвалж: BBC
ВИДЕО: Украины Харьков мужийн телевизийн цамхагт оросууд пуужингийн цохилт өгч, цамхаг хугарч унажээ https://t.co/yF7KIAgG80 pic.twitter.com/xqr9Ja53Or
— iSee.mn (@iSee_MN) April 23, 2024