Автомашинд даруулсан иргэнийг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ

Автомашинд даруулсан иргэнийг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ

Орхон аймаг, Баян-Өндөр сумын Шанд багийн 20 дугаар гудамжинд бага оврын автобусны доод эд ангид засвар хийж байсан нэг хүн автомашиндаа дарагдсан тухай дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 21.00 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход  50 настай эрэгтэй иргэн М нь “Каунти” загварын автобусанд засвар хийж байхад нь автомашин өргөсөн домкрат нь мултарч автомашиндаа бүсэлхийгээрээ даруулсан байсныг 21:47 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ.