Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зөвшөөрчээ

Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зөвшөөрчээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор болжээ. Н.Энхболдын тухайд 67 настай, 2000 оноос хойш 24 жилийн турш УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар тасралтгүй ажилласан байна. Тухайлбал, тэрбээр Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд зэрэг албан тушаалыг хашиж иржээ. 

2024 оны УИХ-ын сонгуульд тэрбээр нэр дэвшихгүй бөгөөд Элчин сайдаар ажиллах тохироог ийнхүү хийжээ.  Ташрамд дурдахад, БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралын бүрэн эрхийн хугацаа дуусаж байна.  Түүнийг 2020 оны тавдугаар сард БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилж байсан. Тэгвэл шинэ бүрдэх парламент хугацаа дууссан Элчин сайд нарын оронд шинэ хүмүүсийг томилох бөгөөд тохироо одоо хийгдэж байгаа аж.