Финлянд болон Эстонид сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас оржээ

Финлянд болон Эстонид сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас оржээ

Финлянд болон Эстонид орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жилд ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ.

Өнөөдрийг хүртэл Эстони улсын Таллин хотод цасны зузаан 10 см-т хүрсэн байна. Дээрх улсуудад өвлийн улирал аравдугаар сараас нэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг ч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас таваас арваннэгдүгээр сар хүртэл бороо ордог болжээ. Тухайлбал, 1961-2002 онд өвлийн улиралд ордог цасны хэмжээ 25.9 хувиар буурч, бороо орох нь 5-15 хувиар өссөн байна.