Сураггүй болсон 25 настай залууг 10 дахь өдрөө эрэн хайж байна

Сураггүй болсон 25 настай залууг 10 дахь өдрөө эрэн хайж байна

Б.Буянтогтох гэх залуу 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 4-063 б тоотод орших гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байна. Тэрбээр гэрээс гарахдаа бор өнгийн саравчтай малгай, хар хөх өнгийн жийнсэн өмд, зураг дээрх шиг хар дээр цагаан бичигтэй малгайтай цамцтай явжээ.

Б.Буянтогтох гэрээсээ гарахдаа утсаа орхиж явсан бөгөөд тэр өдрөөс хойш ойр дотно, гэр бүлийнхээ хэнтэй ч холбогдоогүй байгаа аж. Уг залууг харсан хүн байвал 91426699, 89391108 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.