Хятадын Батлан хамгаалах яам Монголын армитай цэргийн хамтарсан сургуулилт хийнэ гэж мэдэгджээ

Хятадын Батлан хамгаалах яам Монголын армитай цэргийн хамтарсан сургуулилт хийнэ гэж мэдэгджээ

Хятадын Батлан хамгаалах яам 29-нд Хятад, Монголын арми энэ сарын сүүлээс тавдугаар сарын сүүл хүртэл хоёр орны хилийн Монголын талд цэргийн сургуулилт хийнэ гэж мэдэгджээ.

Тус хамтарсан сургуулилтын үеэр хууль бус зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаатай тэмцэх бөгөөд хоёр цэргийн стратегийн харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой аж. Энэ хүрээнд Хятадаас Монгол руу янз бүрийн зэвсэг, танкаар тоноглогдсон цэргээ оруулж байна гэж Япон Улсын Sankei агентлаг мэдээллээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө