"Таван Богд" группийн уулзвараас "Ривер стоун" хотхоны уулзвар хүртэлх замыг хаана

"Таван Богд" группийн уулзвараас "Ривер стоун" хотхоны уулзвар хүртэлх замыг хаана

УБЦТС-ын баруун талын авто зам ("Таван Богд" группийн уулзвараас "Ривер стоун" хотхоны уулзвар хүртэлх) авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг тавдугаар сарын 3-ны 23:00 цагаас тавдугаар сарын 5-ны 08:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Үүнтэй холбоотойгоор тухайн байршилд замын хөдөлгөөн хязгаарлах юм. Энэ үеэр хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэх аж.  Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.