ВИДЕО: Улсын филармонийн Б.Одмандах Орост болсон "Ялтад хүрэх зам" наадамд оролцжээ

ВИДЕО: Улсын филармонийн Б.Одмандах Орост болсон "Ялтад хүрэх зам" наадамд оролцжээ

“Ялтад хүрэх зам 2024” олон улсын хөгжмийн наадамд Монгол Улсаа төлөөлөн Улсын филармонийн Морин хуурын чуулгын флейт хөгжимчин, 27 настай Б.Одмандах оролцож, хагас финалд шалгарсан.

Б.Одмандах Кремлийн ордны Бага танхимд монгол хэлээр дуулж, Монгол Улсын төрийн далбааг мандуулжээ. Монголын оролцогчийг дуулах үед үзэгчдийн танхимаас Монгол Улсын төрийн далбаа мандаж буй дүрсийг Оросын төв телевиз гаргажээ. Учир нь 15 улсын оролцогч дуулах үеэр Кремлийн танхимд ганцхан Монгол Улсын төрийн далбаа л мандсан байна. Тавдугаар сарын 1-нд буюу маргааш Кремлийн ордны концертын Их танхимд болох гала концертод шалгарсан 15 орны дуучинтай Оросын дуучидтай хамтран дуулах аж.

ВИДЕО: