Ж.Бат-Эрдэнэ: "Ногоон автобус"-ны худалдан авалттай холбоотой сонсголд 103 гэрч дуудагдаж ирнэ

Ж.Бат-Эрдэнэ: "Ногоон автобус"-ны худалдан авалттай холбоотой сонсголд 103 гэрч дуудагдаж ирнэ

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа билээ.

Тус түр хорооны сонсгол энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж болох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тус Түр хороо өнөөдөр /2024.04.30/ ээлжит хуралдаанаа хийх байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдаагүй байна. Энэ талаар Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ "Өнөөдрийн хуралдаанаар гурван тогтоол батлах байсан. Нэгдүгээрт, Сонсголын тов батлах байсан. Товыг ирэх сарын 7, 8-ны өдөр хийхээр албан бусаар товлож байсан. Хоёрдугаарт, Түр хорооны дэгийг батлах, гуравдугаарт гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг тодорхой болгох  байсан юм. УИХ-ын тогтоолтой учраас сонсголыг зайлшгүй хийх ёстой. Хянан шалгагч, шинжээчид бүх асуудлыг шалгаж, судалж үзсэн. Түр хорооны дараагийн хурлыг ирэх сарын 06-ний өдөр гэж тогтоод байна. Давхардсан тоогоор 103 гэрч дуудагдаж ирнэ. Гэрч нарын дотор бидний мэдэх дарга нар бий. " гэлээ.