187.4 тэрбумын НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэн ААН-үүдэд худалдсан байжээ

187.4 тэрбумын НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэн ААН-үүдэд худалдсан байжээ

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Мөн иргэн Г.Б, У.А, Х.Ч нарын нэр бүхий 6 иргэн үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгж байгууллагыг хуурамчаар үүсгэн байгуулж, 187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7525 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдэн Татварын цахим санд бүртгэлийг хийж, хуурамч баримтуудыг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд худалджээ. Уг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, 18.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.