Д.Занданбат нь Аудитын ерөнхий газрын ажилчдыг амралтын өдөр дуудаж, тус байгууллагын өрөө тасалгааг сонгуулийн ажилдаа ашигласан уу

Д.Занданбат нь Аудитын ерөнхий газрын ажилчдыг амралтын өдөр дуудаж, тус байгууллагын өрөө тасалгааг сонгуулийн ажилдаа ашигласан уу

Үндэсний аудитын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Занданбат сонгуульд нэр дэвшихээр хуулийн хугацаанд буюу 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрбээр говийн бүс буюу Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговийн тойрогт нэр дэвшихээр горилж байгаа.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр тэрбээр Аудитын ерөнхий газар дахь өөрийнхөө ажиллаж байсан өрөөнд сонгуулийн сурталчилгаанд зориулсан зураг авалтаа хийж, ажилчдыг нь амраалгүй ажиллуулсан гэх мэдээлэл байна. Түүний хувьд Аудитын ерөнхий газрын дарга Д.Загджавтай найз учраас тус байгууллагын машин техник, ажилчдыг сонгуулийн ажилдаа ашиглаж байж болзошгүй хэмээн эх сурвалжууд хэлж байгаа юм. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй мөн өөрөө нэр дэвших эсэх нь ч тодорхойгүй байхад төрийн байгууллагын өрөө тасалгаа, ажилчин, машин техникийг ашиглах нь ёс зүйгүй үйлдэл хэмээн бухимдах хүн Аудитын ерөнхий газарт олон байна. 

Д.Занданбатын хувьд 

  • 1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч
  • 1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
  • 2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга
  • 2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга
  • 2008-2009 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга
  • 2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
  • 2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016-2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • 2017.7.19-2019.1.30-ны хооронд Татварын ерөнхий газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч
  • 2019.5.09-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллажээ.