Эверестийн ноён оргилд 5G сүлжээ цацагджээ

Эверестийн ноён оргилд 5G сүлжээ цацагджээ

БНХАУ-ын харилцаа холбооны “China Mobile” компани дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверест ууланд тус бүс нутгийн анхны 5G суурь станцыг ашиглалтад оруулжээ. Интернетийн хурд нэмэгдснээр орон нутгийн аялал жуулчлал, экологийн хамгаалалт сайжирч, шинжлэх ухааны экспедиц илүү сайн ажиллах боломжтой болно хэмээн үзэж байна.

Далайн түвшнээс 5300 метр өндөрт өргөгдсөн Эверестийн оргилд станц байгуулах болон далайн түвшнээс 5800 метр өндөрт өргөгдсөн дамжуулах станцад 5G-ийн төхөөрөмж урсгах ажлыг өнгөрсөн 2020 онд дуусгасан. Уг ажил дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас хэсэг хугацаанд саатсан ч ийнхүү дөрвөн жилийн дараа ажил хэрэг боллоо. 5G сүлжээ Эверестийн оргилын хойд талын нурууд болон хамгийн өндөр хэсгүүдийг хамарч байна.

Эх сурвалж: The Sun