“The Hu” хамтлагийн Европ дахь тоглолтын тасалбар дуусчээ

“The Hu” хамтлагийн Европ дахь тоглолтын тасалбар дуусчээ

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж буй “The Hu” хамтлаг Европыг зорилоо. Тэдний энэ аялал удаан хугацаанд үргэлжлэх бөгөөд дэлхийн 60 гаруй улсаар аялан тоглох аж. Өнгөрсөн сарын 23-нд эх орондоо анхны тоглолтоо хийсэн тэд Германы Берлин хотод нөгөөдөр /2019.06.06/ тоглолттой. Одоогоор Герман улсын таван хотод хийх тэдний “Gereg” нэртэй тоглолтын билет дууссан тухай эх сурвалж мэдээлжээ.