Өнөөдөр /2024.05.03/ “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм.
Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.
Түүнчлэн энэ тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр 10.30 цагт Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулна. Иймд Монгол Улсын бүх хэвлэл мэдээллийн салбарын бүх хүнийг, "Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаанд хүрэлцэн ирж, хамтдаа асуудлаа ярьж, шийдлээ зөвлөлдөхийг МСНЭ-ээс уриаллаа.