Монгол улсыг Японд сурталчлан таниулах “Go Mongolia” арга хэмжээг энэ сарын 4,5-нд Нэрима дүүргийн “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд болно. Уг арга хэмжээнд Монгол, Японы уран бүтээлчдийн тусгай тоглолтыг аяллын таван хөтөлбөртэй хамтатган толилуулах аж.
Тухайлбал, энэхүү өдөрлөгт Японы алдартай жүжигчин, дуучин Акира Кобаяши оролцох бол Монголоос Хурд хамтлаг, Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва, дуучин Г.Маргад /Magnet Brain/, “Зэвтү” хамтлаг оролцоно. Мөн энэ үеэр аяллын таван хөтөлбөрийг танилцуулна.
- Чингис хаан ба түүхэн аялал
- Говь ба од
- Адал явдалт
- Нэг жуулчинд нэг хонь ба нүүдлийн аялал
- Өвлийн аялал ба тайга
Арга хэмжээг Японы хэвлэл мэдээллийн NHK телевиз, Санкэй сонин, Nikkan Спорт сонин, Өдөр тутмын спорт, Хова сонин, ТВ Асахи, Чуничи сонин, Kyodo News , Орикон Мэдээ сурвалжлах аж.