Өнөөдөр /2024.05.03/ “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.
Түүнчлэн энэ тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр 10.30 цагт Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулж байна. Иймд iSee.mn мэдээллийн сайт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" жагсаалыг Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулан хүргэж байна.
ВИДЕО: