Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн төвөөс хойд зүгт 56 км-т Ханхонгор сум, Өгөөмөр багийн “Дөрвөлж” гэдэг газар энэ сарын 06-ны өдөр /2024.05.06/-ны өдрийн 04:49 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 04:56 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханхонгор сумын Өгөөмөр багийн Засаг дарга, Мандах багийн Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага мэдрэгдсэн учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө