“Титаник”, “Бөгжний эзэн” зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин Бернард Хилл 79 насандаа таалал төгсжээ

“Титаник”, “Бөгжний эзэн” зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин Бернард Хилл 79 насандаа таалал төгсжээ

“Титаник”, “Бөгжний эзэн” зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ олонд танигдсан Английн жүжигчин Бернард Хилл 79 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүлийнхэн нь өнгөрсөн ням гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр мэдэгджээ.

Бернард Хилл нь 1997 оны “Оскар”-ын наадмын дээд шагналыг хүртсэн “Титаник” кинонд ахмад Эдвард Смитийн дүрийг бүтээсэн бол “Бөгжний эзэн” кинонд Теоден хааны дүрд тоглосон билээ. щ Харин түүний анх олонд танигдсан дүр бол 1982 онд BBC телевизийн “Boys from the Blackstuff” кинонд бүтээсэн Йоссер Хьюзийн дүр байжээ. Тэрбээр уг кинонд Ливерпүүл дэх ажилгүйдлийг даван туулахын төлөө тэмцэж буй эрийн дүрд тоглож байв. Улмаар “Нэрт жүжигчин ням гаргийн өглөө таалал төгссөн бөгөөд түүний сүйт бүсгүй Алисон, хүү Габриел нар нь дэргэд нь байсан” гэж түүний төлөөлөгч Лу Кулсон мэдэгдсэн байна.




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө