ВИДЕО: Мадонна 40 жилийн карьерынхаа хамгийн том концертыг үнэгүй хийж, түүний тоглолтыг 1.6 сая хүн үзжээ

ВИДЕО: Мадонна 40 жилийн карьерынхаа хамгийн том концертыг үнэгүй хийж, түүний тоглолтыг 1.6 сая хүн үзжээ

Америкийн алдарт дуучин Мадонна 40 жилийн карьерынхаа хамгийн том концертыг Рио-де-Жанейро хотын Копакабана далайн эрэг дээр үнэгүй хийж, тус шоу тоглолтыг 1.6 сая орчим хүн үзжээ. Өмнө нь Мадоннагийн хамгийн том тоглолт 1987 онд Парист болж, тус тоглолтод ойролцоогоор 130 мянган хүн оролцож байжээ. 

Харин энэ удаагийнхаа тоглолтыг попын хатан хаан Мадонна 1998 онд зохиосон "Nothing Really Matters" дуугаараа эхлүүлж, түүнийг хэдэн зуун мянган үзэгчид алга ташилтаараа угтан авчээ. Түүний тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүсийн зарим нь далайн эрэг дээр цугларч, зарим нь далайн эрэг рүү харсан орон сууц, зочид буудлын цонхоор үзсэн байна. Мөн нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоцууд тэнгэрт эргэлдэж, моторт завь, далбаат завинууд буланг бүхэлд нь дүүргэсэн байжээ. 

Эх сурвалж: BBC