Хятад, Монголын армийн хамтарсан сургуулилтад оролцох хятадын цэргүүд Эрээн боомтоор гарч, Дорноговийг зорьжээ

Хятад, Монголын армийн хамтарсан сургуулилтад оролцох хятадын цэргүүд Эрээн боомтоор гарч, Дорноговийг зорьжээ

Хятадын Батлан хамгаалах яам 29-нд Хятад, Монголын арми энэ сарын сүүлээс тавдугаар сарын сүүл хүртэл хоёр орны хилийн Монголын талд цэргийн сургуулилт хийхээ зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл БНХАУ-ын цэргийн хамтарсан бэлтгэлд оролцох эхний хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрэнхот боомтоос тавдугаар сарын 6-ны өдрийн 11:18 цагт хөдөлж, Монгол Улсын Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг зорьсон талаар тус улсын China mil агентлаг мэдээлэв.

Сургуулилтад оролцож буй хятадын гурван шатлалд хуваарилсан цэргүүдийг нэгтгэж төмөр замаар хэсэгчлэн тээвэрлэж байгаа аж. Ингэхдээ хятадын цэргүүдийг голчлон Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 79-р бүлгийн армийн харьяа бригадын хуягт хүчнүүдээс сонгож, галын довтолгоо, үйл ажиллагааны дэмжлэг, логистикийн дэмжлэг болон бусад төрөл бүрийн тусгай элементүүдийг эзэшсэн бүрэлдэхүүнийг Монголд илгээжээ.

Түүнчлэн анх удаа болж буй хоёр орны армийн "Талын түнш-2024"-д хамтарсан сургуулилтад оролцохоор хятадын тал олон төрлийн зэвсэг, дугуйт техник бүхий батальон дайтай цэргээ илгээсэн байна.

Энэхүү үйл ажиллагаа нь хууль бус зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаатай хэрхэн тэмцэх талаар голлон анхаарч, хоёр цэргийн стратегийн харилцан итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд эерэг эрч хүч оруулах зорилготой хамтарсан сургалт юм.