ВИДЕО: МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа авлаа

ВИДЕО: МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа авлаа

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх тулаанаа өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Тэрбээр найм дараалан ялалт байгуулаад байсан бөгөөд ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоротой хийсэн юм. Уг тулаанд Э.Цэндбаатар ялалт байгуулж, мэргэжлийн боксын ес дэх ялалтаа авсан.

Мэргэжлийн бокст есөн тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь тулаанаа өнөөдөр Флоридад хийлээ. Тэрбээр “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд мэргэжлийн бокст 17 ялалт байгуулсан Алберто Меркадотой тулалдаж гуравдугаар үед яллаа. Түүний өрсөлдөгчийн зовхи нь сэтэрсний улмаас эмч тулааныг зогсоолоо.  

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Парис-2024 олимпын сонирхогчдын боксын төрөлд оролцох хүсэлтээ гаргаж сорил тэмцээнд ялалт байгуулснаар олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор болсон юм. “Парис-2024” зуны олимпын наадмын боксын төрөлд эрх олгох сүүлчийн тэмцээн энэ сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд Тайланд улсад болно. Манай боксчид өчигдөр тус улсыг зорьсон. Э.Цэндбаатар мэргэжлийн боксын тэмцээнээ өндөрлүүлсэн учир одоо Тайландыг зорих юм. Мэргэжлийн боксын 15-аас дээш тулаанд оролцоогүй боксчинг олимпын наадмын сонирхогчдын боксын төрөлд оролцуулахыг зөвшөөрдөг. Э.Цэндбаатар нь мэргэжлийн боксын 10 тулаанд оролцсон учир энэхүү шаардлагыг хангаж байгаа юм.

ВИДЕО: