ВИДЕО: Бразилд сүүлийн 150 жил тохиолдоогүй их үер болж, 95 хүн амиа алдаж, 130 гаруй хүн сураггүй болжээ

ВИДЕО: Бразилд сүүлийн 150 жил тохиолдоогүй их үер болж, 95 хүн амиа алдаж, 130 гаруй хүн сураггүй болжээ

Бразилийн өмнөд хэсэгт болсон үерийн улмаас өчигдөр /2024.05.08/-ийн байдлаар 95 хүн амиа алдаж, 372 хүн гэмтэж, 130 гаруй хүн сураггүй болж, 208 мянга орчим хүн орон гэрээ орхин дүрвэж, нийт 1,4 сая хүн гамшигт нэрвэгдээд байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 29 /2024.04.29/-нөөс хойш тус улсын өмнөд хэсэгт аадар бороо орж, нисэх онгоцны нисэх, буух зурвас усанд автах зэргээр гамшигт нэрвэгдээд байгаа юм. Бразилийн өмнөд хэсэгт болоод буй энэхүү үер нь сүүлийн 150 жилийн түүхэнд хамгийн их усны түвшин тогтоосон байгалийн гамшиг болоод байна гэж Бразилийн Геологийн албаны мэдээлжээ.

Эх сурвалж: BBC