Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хассан шийдвэрийг Арбитрын давж заалдах комисс хэвээр үлдээлээ

Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хассан шийдвэрийг Арбитрын давж заалдах комисс хэвээр үлдээлээ

Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын давж заалдах комиссын бүрэлдэхүүн өнөөдөр /2024.05.10/ Улсын арслан М.Бадарчийн сэргээшийн асуудлаар эцсийн шийдвэр гаргахаар хуралдлаа. Тус асуудлаар шинэ нөхцөл байдал үүсэж, гэрч гарч ирсэн талаар Спортын арбитрын шүүхээс танилцуулсан юм. 

Нэрээ нууцлахыг хүссэн гэрч давж заалдах комисст гаргасан хүсэлтдээ “Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургаадугаар сараас есдүгээр сарын хугацаанд биеийн эрч хүч сэргээдэг, тестостероны тэнцвэртэй байдлыг хангахын тулд метаналь бодис орсон 50 ширхэг бэлдмэлийг өдрийн хоёр ширхэгээр ууж хэрэглэсэн. Хэрэглэж байх хугацаандаа зүрхний эм панангинтай андуурч, М.Бадарчид өгсөн байж болзошгүй гэж үзэж байна” гэж эмнэлгийн бичиг, эмийн зургийг хавсарган ирүүлжээ.  

Харин Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын допингийн давж заалдах комисс зөвлөлдөж, “Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн юм. 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 цагийн өмнө