Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр"-ийн нээлтэд оролцож байна.
Тэрбээр энэ үеэр ""Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн эхлээд хоёр жил болж байна. Үүнийг санаачилж эхлүүлсэн нь миний эх орондоо оруулсан өчүүхэн хувь нэмэр гэж би боддог. Энэ хугацаанд 42 сая модыг тарьж ургуулсан байна. Эх орныхоо төлөө хүн бүр зүтгэж, байгаль дэлхийгээ хайрлаж мод тарих ёстой. Хүн төрөлхтөнд учирсан хамгийн хүнд бэрхшээл бол уур амьсгалын өөрчлөлт. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтөд анхаарч, хойч үедээ санаа зовж байна. Эх дэлхий бидэнгүйгээр цааш явах боломжтой болсныг эрдэмтэд хэлсэн. Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн ярьдаг. Тийм учраас ус, мод хоёр бол хүйн холбоотой. Модтой, устай газар бороо орж байгаль дэлхий сэргэж хүн малын зоо тэнийдэг. Говьд бороо ордоггүй мөртлөө, хангайд бороо ордгийг бид сайн мэднэ. Тэгэхээр цаг хүнд уур амьсгалын эсрэг сөрөх ганц ажил бол мод тарих. Бид энэ ажлыг эхлүүлсэн. Ажлыг эхлүүлснээс хойш хүмүүсийн ойлголт маш их өөрчлөгдсөн. Тухайлбал, хүмүүс хашаандаа мод тарьж, ойг бий болгож байна. Тэр хүмүүс хичээж зүтгэж, сайхан орчинд амьдрахаар хичээж байна" гэлээ.
ШУУД: