ВИДЕО: Бразилд үерийн усанд боогдон дөрөв хоног байшингийн дээвэр дээр зогссон морийг аварчээ

ВИДЕО: Бразилд үерийн усанд боогдон дөрөв хоног байшингийн дээвэр дээр зогссон морийг аварчээ

Бразилын өмнөд дөрөвдүгээр сарын 29 /2024.04.29/-нөөс хойш аадар бороо орж, үер болсны улмаас 107 хүн амиа алдаж, 130 гаруй хүн сураггүй болж, 208 мянга орчим хүн орон гэрээ орхин дүрвэж, нийт 1,4 сая хүн гамшигт нэрвэгдээд байгаа талаар байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. 

Тэгвэл үерт нэрвэгдсэн Бразилийн Каноас хотын их усанд боогдон барилгын дээвэр дээр дөрвөн хоног байсан морьдыг аварсан талаар CNN агентлаг мэдээлсэн байна. Аврагчид тус моринд тайвшруулах тариа хийж, хөвөгч завиар эрэгт гаргаж, малын эмч нарт хүлээлгэн өгчээ. Тухайн аврагдсан морь маш их шингэн алдсан байсан талаар мэдээлэлд дурдсан байна. 

Эх сурвалж: CNN