Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “Цэцэг төв”-ийн уулзвараас “Цаг уур, орчны шинжилгээний газар”-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр байсан ч хугацаанаас нь өмнө хааж ашиглалтад оруулсан талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тус авто замыг асфальт бетоноор хучиж, хашлагыг өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд таарууллаа. Мөн зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг хийжээ.